/2021.08.31/ Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан дотоодын үйлдвэрүүдийг дэмжих төслийг ирэх аравдугаар сарын 1-ны өдөр өргөн барина гэв.
Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын шийдвэрээр таван чиглэлийн үндэсний хороо байгуулагдсан. Хоёр чиглэлийн хорооны дэд даргаар миний бие ажиллаж байгаа. Үүний нэг нь "ковид-19" халдварын дараах эдийн засгийг сэргээх, эрх зүйн орчныг бий болгох зорилготой юм.
Тиймээс экспорт болон дотоодын үйлдвэрүүдийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах тухай үндсэн найман агуулга бүхий шинэ хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна гэв. Уг төслийг ирэх аравдугаар сарын 1 гэхэд 2022 оны шинэ төсвийг өргөн барихтай зэрэгцэн УИХ-д өргөн барьж, энэ намартаа амжиж батлуулна" гэлээ.