/2023.03.01/: Грекийн хойд хэсэгт галт тэрэг мөргөлдсөний улмаас 26 хүн амиа алдаж, 85 гаруй хүн шархадсан талаар Грекийн гал түймрийн алба өнөөдөр мэдэгдлээ.
Грекийн гал түймрийн албаны хэвлэлийн төлөөлөгч Василис Вартакогианнис телевизээр хийсэн мэдээлэлдээ, мягмар гарагийн орой Грекийн төв хэсэгт, орон нутгийн цагаар шөнө дунд 350 гаруй хүн тээвэрлэж явсан суудлын галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн байна.
Аврах ажиллагаанд 150 гал сөнөөгч, 17 машин, 20 түргэн тусламжийн машин оролцож байна гэж Вартакогианнис мэдэгдэв.
Суудлын галт тэрэг Афинаас Салоники руу явж байсан аж.
Грекийн гал түймрийн албаны хэвлэлийн төлөөлөгч Иоаннис Артопоиос Грекийн телевизэд хэлэхдээ, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна гэв.
Эх сурвалж: CNN