/2023.03.01/ Өнөөдрөөс эхлэн иргэд шинэчлэгдэн батлагдсан үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалах боломжтой.
Үнийн хувьд,
- Цахим гадаад паспортыг анх удаа авах болон хугацаа дууссан бол 77,500 төгрөг,
- Дахин авахад 155,000 төгрөг бол гэмтээсэн,
- Хаясан шалтгаанаар дахин авахад торгууль нэмэгдээд 210,000 төгрөг төлөх юм байна.
Эдгээр үнэ дээр тэмдэгтийн хураамж 5 мянган төгрөг нэмэгдэх аж.
Гадаад паспортыг дараах нэгжүүдээс харьяалал харгалзахгүй авах боломжтой. Үүнд,
- Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
- Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/
- 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст очин захиалах боломжтой юм байна.