Сүм хийд, шашны байгууллагуудад гал түймрийн аюулаас сэргийлэх шалгалт хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүм хийд, шашны байгууллагуудад гал түймрийн аюулаас сэргийлэх шалгалт хийжээ

2-1.jpg

/2023.02.28/ Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийд, шашны барилга байгууламжид гамшгаас хамгаалах, энэ сарын 01-20ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Хяналт шалгалтад 356 барилга байгууламжийг хамруулан 2000 зөрчлийг илрүүлж, 419 зөрчил буюу 20.9 хувийг газар дээр нь арилгуулсан байна.

Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 215 заавал биелүүлэх албан шаардлага, 124 мэдэгдэл, 9 танилцуулгыг боловсруулан байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн албан бичгийн биелэлтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх зургадугаар сард зохион байгуулах аж.

Мөн гал түймэр унтраах тархалтын 25 удаагийн дадлага, сургалтыг хийж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сар шинийн өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал хоёр дахин нэмэгджээ
Сар шинийн өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал хоёр дахин нэмэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.