Сар шинийн өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал хоёр дахин нэмэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал хоёр дахин нэмэгджээ

/2023.02.28/ Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 20-ноос 26-ныг хүртэлх 7 хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 2501 иргэн тусламж үйлчилгээ авчээ. Нийт үйлчлүүлэгчдийн 883 нь 0-17 насны хүүхдүүд байна.

Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд 1173 иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.

Түүнчлэн ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчинд өртсөн 366, архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 257, зам тээврийн осолд өртсөн 258, түлэгдэж гэмтсэн 78, осголт хөлдөлтийн байдалтай 10 хүн тусламж үйлчилгээ авчээ.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 180 сая мод тарьж ургуулах ТЭЗҮ батлуулжээ
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 180 сая мод тарьж ургуулах ТЭЗҮ батлуулжээ
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.