/2023.2.24/ Өнөөдөр бол ОХУ-аас Украин руу цэргийн дайралт хийсний нэг жилийн ойн өдөр.
Энэ өдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський "Энэ 2023 он бидний ялалтын жил байх болно" хэмээн мэдэгдлээ. Тэрбээр:
-Хоёрдугаар сарын 24-ний энэ өдөр бидний хэдэн сая хүн өөрийн сонголтоо хийсэн. Бид цагаан туг өргөөгүй харин шар ба хөх өнгөтэй тугаа өргөлөө. Бид нөхцөл байдлаас зугтаасангүй, харин нүүр тулгарлаа. Бид эсэргүүцэн, тэмцэж байна. Өнгөрөгч нэг жил зовлон шаналал, уй гашуу, итгэл, нэгдлийн жил байлаа. Харин энэ жил бид дийлдэшгүй байх болно. 2023 он бидний ялалтын жил байх болно гэв.
Олон улсын шинжээчид мөн ОХУ-ыг хэдийнээ энэ дайнд ялагдсан хэмээн дүгнээд байгаа юм. Өнгөрөгч нэг жилийн хугацаанд дайны улмаас:
- Амиа алдсан: 42,295 хүн
- Шархадсан: 56,756
- Сураггүй болсон: 15,000
- Орон гэргүй болсон: 14 сая
- Эдийн засгийн хохирол: 350 тэрбум доллар болоод байна.
Өнөөдөр мөн НҮБ-ын хуралдаан дээр ОХУ-ыг Украинаас цэргээ нэн даруй татах шаардлагатай гэдэг санал асуулга явуулахад 141 улс зөвшөөрсөн саналыг өгсөн юм.
Эх сурвалж: CNN