УКРАИН: Монгол Улс “ТҮДГЭЛЗСЭН“ саналыг НҮБ-ын хуралд ДАХИН өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Монгол Улс “ТҮДГЭЛЗСЭН“ саналыг НҮБ-ын хуралд ДАХИН өглөө

/2023.2.24/ НҮБ-ын хуралдаан болж Орос улс Украинаас цэргээ татахыг шаардсан санал хураалт явууллаа.

Санал хураалтад Монгол Улс "ТҮДГЭЛЗСЭН" санал өгчээ.

Нийт 32 улс түдгэлзсэн санал өгсний дотор Хятад, Энэтхэг, Иран улсууд орсон байна. Эсэргүүцсэн 7 улс байсны дотор Беларус, Конго, Мали, ОХУ байна.

Харин 141 улс ОХУ нь Украинаас цэргээ татах ёстой гэсэн саналыг өгчээ.

Санал хураалт болохын өмнө Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан. Утсаар ярих үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дайны улмаас амиа алдсан Украины ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ.

Өнөөдөр, ОХУ Украин руу цэргийн дайралт хийсний нэг жил болж байгаа юм.

Дайны улмаас энэ жилийн хугацаанд:

  • Амиа алдсан: 42,295 хүн
  • Шархадсан: 56,756
  • Сураггүй болсон: 15,000
  • Орон гэргүй болсон: 14 сая
  • Эдийн засгийн хохирол: 350 тэрбум доллар
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд тэргүүтэй хүмүүст ЗГ-ын Хүндэт өргөмжлөл гардуулав
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд тэргүүтэй хүмүүст ЗГ-ын Хүндэт өргөмжлөл гардуулав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.