/2021.08.31/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай ажил, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Спортын наадам хойшлуулах тухай, Янжуур тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 асуудлыг хэлэлцжээ.
Ажлын хэсгийн ахлагч Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
3 жил, жил бүр 1 их наядыг татвараас гадна өгөх санал тавьсан.
Рио Тинтогоос Ерөнхий сайдад хаягласан захидалд гүний уурхайн ашиглалтыг хойшлуулсандаа хүлцэл өчжээ. Үүнтэй холбоотойгоор МУ-ын ЗГ-т одоо төлж байгаа нийт татвараас гадна 3 жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Мөн Рио Тинто талаас Нөөцийн тодотгосон тайлангаа батлуулмаар, ТЭЗҮ-гээ хянуулмаар байна гэдэг санал тавьсан.
Хэлэлцээ хийхээр Б.Болд тэргүүтэй хүмүүс гаднаас ирсэн.
Засгийн газарт танилцуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн бүгд цуглана.
Гүний уурхайн олборлолт хийх шийдвэр гаргах хүсэлт тавьсан байгаа. Гүний уурхайн зардлын хэтрэлтийн талаарх албан ёсны тайлбарыг албан ёсны тайлбар өгөөгүй байгаа.
Эрчим хүч урт хугацаагаар авах гэрээг хийхэд бэлэн байгаа.
Зардлын хэтрэлт болон бусад хуанлигаар тооцоод 2022 онд гүний уурхайн бүтээн байгуулалт бүрэн дуусахаар байна.
Оюу толгойн ажлын байранд аюулгүй байдал алдагдаж, ажилчид хэцүү байдалд байсан асуудал байхгүй.
"Бид Оюутолгойгоос Монгол улсад үзүүлэх эдийн засгийн ашгийг нэмэгдүүлэхийн тулд 2009 онд гаргасан алдаа дутагдлыг яавч ахин давтаж болохгүй. Долоо хэмжиж байж нэг огтлох хэрэгтэй" гэсэн юм.
ЗГ-ын хувьд татварын маргаанаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж байгаа. Нэг их наяд төгрөгийн санал ирлээ гээд маргаанаа эцэслэхгүй.
34 хувиа худалдах санал одоогийн байдлаар яригдахгүй байх байр суурьтай байна.