/2023.02.17/: Турк, Сирид газар хөдлөлт болсноос хойш 10 хоногийн дараа нуранги доороос хоёр хүүхэд, нэг том хүнийг эсэн мэнд гаргажээ.
Нуранги дороос 248 цагийн дараа амьд гарч ирсэн 17 настай Алейна Олмез охиныг "гайхамшигт охин" хэмээн нэрлэж байгаа аж
Турк болон хөрш зэргэлдээ Сирид 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар 43,885 хүн амиа алдаад байгаа талаар эрх баригчид мэдээлэв.
Турк улсад иргэд нь нурсан барилгуудын чанар муу байсан гэж буруутгаж байгаа бөгөөд тус улсад дор хаяж 54 хүн газар хөдлөлтийн улмаас нурсан, эвдэрсэн барилгуудтай холбоотой хэргээр баривчилсан гэж Хууль зүйн сайд Бекир Боздаг пүрэв гарагт мэдэгдэв.
Пүрэв гарагт аврах ажиллагааны дараа Аленаг шууд Кахраманмараш Сутку Имам их сургуулийн Анагаах ухааны факультетэд хүргэсэн байна.
Эх сурвалж: CNN