Битүүн, шинийн дөрвөнд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Битүүн, шинийн дөрвөнд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ хийнэ

/2023.02.17/ Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн авто замын хөдөлгөөнд зарим зохицуулалтуудыг хийх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл өглөө.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:

-Зайсан тойруугийн замыг нэг урсгалтай болгосноор багшийн дээд болон энхтайвны өргөн чөлөөнд тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 28 хувь, Яармагийн гүүр, Дүнжингаравын зам 37 хувь, Энхтайваны гүүр 48 хувиар нэмэгдсэн. Зайсан тойруугийн зохицуулалтыг цаашид сайжруулна. Түүнчлэн хичээл эхлэх, тарах үеэр явган хүний ачаалал нэмэгддэг. Тиймээс явган хүний гарц, тэмдгийг сайжруулах тал дээр анхаарч ажиллана. Мөн ойр орчмын сургуулиас “School Police” ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн түр болон удаан зогсоохгүй. Нийтийн тээврийн хэрэгслийг оновчтой төлөвлөж, автобусны буудлыг шинэчилнэ гэв.

Мөн тэрээр, "Шинийн нэгнээс гуравны хооронд дугаарын хязгаарлалт хийхгүй. Харин битүүн болон шинийн дөрөвний өдөр дугаарын хязгаарлалт хийнэ. Үүнээс гадна орон нутаг руу хөдөлгөөн нэмэгддэг. Иймд суудлын бүсээ зүүж, шөнөөр явахдаа гэрлээ шилжүүлэх, мөн архи амссан бол жолоо барихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

ФОТО: Хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар хүлээлгэн өглөө
ФОТО: Хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар хүлээлгэн өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.