/2023.02.16/: Иргэн “Г” нь “О” Банк бус санхүүгийн байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан “TOYOTA Сrown 180” маркын автомашиныг худалдан авахад шаардлагатай 4,500,000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар зээлэн авчээ.
Гэвч иргэн “Г” нь 2022 оны зургаадугаар сараас зээлээ хугацаандаа төлөхгүй, хугацаа хэтрүүлж эхэлсэн тул “О” ББСБ түүнээс зээл, хүү, алданги нийт 4,265,515 төгрөг гаргуулахаар 2022 оны аравдугаар сард шүүхэд ханджээ.
Иргэн “Г” шүүх хуралдаан дээр “Автомашин одоо надад байхгүй, Тамир гэж хүнд худалдчихсан, тэр хүнд одоо машин байгаа болохоор би зээлийг төлөхгүй” гэсэн тайлбарыг шүүхэд өгчээ.
Шүүхээс иргэн “Г” нь зээлээр худалдан авсан автомашинаа бусдад худалдсан нь “О” ББСБ-аас зээлж авсан мөнгөө буцаан төлөх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж түүнээс зээл, хүү, алданги нийт 4,265,515 төгрөгийг гаргуулж “О” ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ.
Эх сурвалж: ШҮҮХ