“Монголын геологи, хайгуул-2023” чуулга уулзалт, үзэсгэлэн болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын геологи, хайгуул-2023” чуулга уулзалт, үзэсгэлэн болно

New China-Mongolia Mining Deal: Economic Windfall or Environmental Threat?  - WSJ

/2023.02.16/: Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран 2009 оноос зохион байгуулж ирсэн.

Тэгвэл "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2023" XIII удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнг 2023 оны гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Монголын Геологи, Хайгуул 2023 чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр өдрийн турш танхимаар зохион байгуулагдаж, онлайнаар шууд дамжуулагдахаар боллоо.

“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2023” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Үүнд:

  • Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
  • Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
  • Орон нутгийн уулзалт, гарц шийдэл
  • “Хайгуулчин” сэтгүүл 65-р дугаар
  • Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
  • Алдарт геологич шалгаруулах
  • Зураглалын шилдэг баг шалгаруулах
  • Хайгуулын шилдэг баг шалгаруулах
  • Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  • “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
  • “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
  • Мэргэшүүлэх сургалт
  • “Цэцээ гүн” спорт, гео-аялал

Геологи, эрдэс баялгийн салбарт ажиллаж буй та бүхнийг "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2023" чуулга уулзалт, үзэсгэлэнд идэвхитэй оролцохыг урьж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

О.Мөнхжингийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшлогдлоо
О.Мөнхжингийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшлогдлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.