32 настай эмэгтэйг хөнөөсөн гэх иргэнийг өнөөдөр хотоос гарч байхад нь баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

32 настай эмэгтэйг хөнөөсөн гэх иргэнийг өнөөдөр хотоос гарч байхад нь баривчилжээ

/2023.02.16/ Баянгол дүүрэгт байрлах зочид буудалд 32 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 15-ны өдөр буюу өчигдөр гарсан байна.

Тухайн өдөр амь хохирогч эмэгтэй зочид буудалд 27 настай эрэгтэйн хамт үйлчлүүлж байсан аж. Эл хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж юм байна. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Хэрэг үйлдсэн этгээд нь зугтсан байсан. Тиймээс цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж өнөөдөр буюу энэ сарын 16-ны өдөр хотоос гарч байхад нь дайчлан баривчилсан" гэлээ.

Замын-Үүд боомтыг шинэчилж, зорчигч тээврийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлжээ
Замын-Үүд боомтыг шинэчилж, зорчигч тээврийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.