“Мүүдис“ агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Тогтвортой” хэвээр үлдээлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мүүдис“ агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Тогтвортой” хэвээр үлдээлээ

No photo description available.

/2023.02.16/: Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдис (Moody’s) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В3/ Тогтвортой” түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдлээ.

“В3/ Тогтвортой” түвшинд хэвээр үлдээхэд ирэх жилүүдийн эдийн засгийн хүлээгдэж буй өсөлт, Засгийн газрын өрийн удирдлага сайжирч өмнөх үетэй харьцуулахад тогтвортой түвшинд хүрсэн зэрэг нөлөөлсөн талаар тайландаа бичжээ.

Хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сард Засгийн газраас авч хэрэгжүүлсэн гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээ нь ирэх жилүүдийн санхүүгийн хэрэгцээг бууруулж, өрийг удирдаж болохуйц хэмжээнд хүргэсэн, түүнчлэн БНХАУ-ын Ковидын эсрэг арга хэмжээ зөөлөрч, Монгол Улсын дэд бүтэц, логистик болон уул уурхайн томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгаа нь гадаад валютын орлогыг дахин сэргээх, ДНБ-ийг ирэх жилүүдэд нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлсэн тухай дурдсан байна.

Эх сурвалж: СЯ

Хятадын Ухань хотод ахмадууд ЭМД-ын шинэчлэлийг эсэргүүцэж байна
Хятадын Ухань хотод ахмадууд ЭМД-ын шинэчлэлийг эсэргүүцэж байна
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.