Хятадын Ухань хотод ахмадууд ЭМД-ын шинэчлэлийг эсэргүүцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын Ухань хотод ахмадууд ЭМД-ын шинэчлэлийг эсэргүүцэж байна

Wuhan, China: Elderly residents protest health insurance cuts | CNN Business

/2023.02.16/: Лхагва гарагт Хятадын төв хэсгийн Ухань хотод өндөр настнууд орон нутгийн засаг захиргаанаас энэ сарын эхээр хэрэгжүүлж эхэлсэн эрүүл мэндийн даатгалын шинэчлэлд дургүйцлээ илэрхийлсэн эсэргүүцлийн жагсаал боллоо.

Ухань хотод болсон жагсаалын гэрэл зураг, видео бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тараасныг үзэхэд хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө олон тооны ахмад настнууд цугларч, эмнэлгийн тэтгэмжийг танаж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа аж.

Зарим бичлэг дээр цугларсан хүмүүс "Internationale" хэмээх алдарт эсэргүүцлийн сүлд дууг дуулж байгаа нь сонсогдоно.

Thousands hit streets in China's Wuhan against cuts in medical benefits |  ummid.com

Цагдаа болон Засгийн газрын албан тушаалтнууд нөхцөл байдлын талаар олон нийтэд хараахан тайлбар хийгээгүй байна. Мөн тус жагсаалаас хүн баривчлагдсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Албан ёсны статистик мэдээллээр Хятад улсын эдийн засаг 2022 онд огцом суларсан бөгөөд орон нутгийн засаг захиргаа төсвөө шавхаж байгаа аж.

Уханий засаг захиргаанаас ЭМД-ын тэтгэмжийг хассан энэхүү шинэчлэл нь удаан үргэлжлэхгүй бөгөөд хэсэг хугацааны дараа хуучин хэвэнд нь оруулна хэмээн мэдэгдээд байгаа юм.

Хятадын 1.4 тэрбум хүн амын тавны нэгийг өндөр настан эзэлдэг бөгөөд өнгөрсөн онд 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 280 саяд хүрсэн гэж албаныхан өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Сорьцгүй мөнгөн аяга худалдаалагчдыг торгожээ
Сорьцгүй мөнгөн аяга худалдаалагчдыг торгожээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.