Сар шинийн барилдааны тасалбар маргаашнаас борлуулагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн барилдааны тасалбар маргаашнаас борлуулагдана

/2023.02.15/ Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны тасалбар маргаашнаас борлуулагдаж эхлэх талаар МҮБХ-ноос мэдээллээ.

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Улс,аймгийн алдар цолтой нийт 256 бөх зодоглох юм байна. Мөн тасалбарыг энэ сарын 16-ны 11:00 цагаас www.ticket.mn сайтаар борлуулж эхлэх аж.

Хоёр өдрийн барилдааны тасалбар багцаараа 60.000 төгрөгийн үнэтэй байх юм.

Түүнчлэн нэг тасалбараар хоёр өдөр үзэх тул тасалбараа гэмтээж, үрэгдүүлж болохгүй. Хэрэв тасалбараа гэмтээсэн болон үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй гэдгийг анхаарууллаа.

Соёлын биет бус өвийн 2022 оны шилдэг Өвлөн уламжлагч шалгарлаа
Соёлын биет бус өвийн 2022 оны шилдэг Өвлөн уламжлагч шалгарлаа
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.