/2023.02.14/ Цагдаагийн байгууллагад энэ сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 12 настай, эрэгтэй хүүхэд оршин суух газраасаа сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газраас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нартай хамтран эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.