/2023.02.14/: Долоо хоногийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк улсад 1362 хүүхэд өнчирч хоцорсон гэж тус улсын Гэр бүл, нийгмийн үйлчилгээний сайд Деря Яник мэдэгдэв.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар 369 хүүхдийг хамаатан саднуудтай нь уулзуулсан бол 792 хүүхэд эмнэлэгт, 201 хүүхэд “манай яамны харьяа байгууллагуудад” хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдийн 291-ийнх нь хэн болохыг тогтоогоогүй байгаа бөгөөд тэднийг хамаатан саднуудтай нь уулзуулах нь нэн тэргүүний ажил болж байна" гэв.
Мөн тэрээр, "Хэрэв хүүхдүүдийг асрамжиндаа авах хамаатны хүмүүс нь олдохгүй, байхгүй тохиолдолд өмнө нь хүүхэд үрчилж авахаар судлагдаж байсан гэр бүлүүдэд үрчлүүлэхээс өөр аргагүй" гэлээ.
Эх сурвалж: CNN