Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.02.14/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09.30 цагт: МУИС-ийн төв номын санд: Улаанбаатар хотноо болох “Цэвэр агаар: Дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг угтан “Агаар нэг хакатон-2023”-ны эцсийн шалгаруулалт болно.

09.30 цагт: Төрийн ордонд: Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II үе шатны санал асуулга эхэлнэ.

11.00 цагт: Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлаж, Монгол Улсын шүүхийн ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шийдвэрлэлтийн талаар танилцуулна.

11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Мөхөлд орсон хуш модны самрын хулгай буюу дүрэм журамгүй бизнесийн талаар "Тэнгэрлэг Монгол" ТББ-аас мэдээлнэ.

11.30 цагт: Иргэний хөдөлгөөний төлөөллөөс Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Баянхонгор аймгийн Заг суманд соёлын үл хөдлөх дурсгалууд болон Загийн голын сав газарт экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй талаар Заг сумын иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

12:30 цагт: "Бидэнд баярлах шалтгаан алга" Шинийн нэгний өглөө төв талбай дээр эсэргүүцэл илэрхийлэх болсон талаар ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийнэ.

Живсэн автомашинаас гарч чадсан гурван хүүхдийн биеийн байдал хүнд байна
Живсэн автомашинаас гарч чадсан гурван хүүхдийн биеийн байдал хүнд байна
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.