/2023.02.14/: Увс аймгийн Завхан сумын “Үзүүрийн булаг” гэдэг газар Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн ч зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход тус аймгийн Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” чиглэлд 8 зорчигчтой /үүнээс 5 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Г-ын “Хайлюкс” загварын суудлын автомашин живсэн байжээ.
Тус аймгийн Наранбулаг сумын хүн эмнэлгийн эмч нар ажиллаж зорчигчдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн боловч 4 хүн /үүнээс 3 хүүхэд/-ий биеийн байдал одоогоор хүнд байгаа аж.
Аврагчид нуурын усны 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбосон бөгөөд 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэжээ. Нуурын мөс нимгэн байгаа тул автомашиныг холоос ган татлагаар чирж эрэг дээр гаргасан ч үзэгдэх орчин муудсан тул өнөөдөр автомашиныг гаргах ажиллагааг үргэлжлүүлэх аж.
Эх сурвалж: ОБЕГ