Пинакл академитай хамтран ЕБС-ийн англи хэлний 240 багшийг сургана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пинакл академитай хамтран ЕБС-ийн англи хэлний 240 багшийг сургана

May be an image of 3 people, people sitting, indoor and office

/2023.02.13/: Өнөөдөр 15.00 цагт Пинакл академийн ерөнхий захирал Коллин, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар албан ёсны уулзалт хийлээ.

Пинакл академитай хамтран ЕБС-ийн англи хэлний 240 багшийг чадавхжуулах дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулж, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлж байна.

Энэхүү чадавхжуулах сургалтыг виртуал орчинд интерактив програм дээр TESOL чиглэлээр мэргэшсэн Пинакл академийн Америк, Канад багш нар удирдан явуулах бөгөөд БСҮХ, БЕГ-ын хамтарсан англи хэлний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг сургалтын туршид хяналт, мониторинг хийж ажиллахаар төлөвлөсөн.

Language enrichment course (LEC) буюу түвшин ахиулах 102 цагийн эрчимжүүлсэн сургалтанд 90 багш, Teacher certification course (ТСС) буюу сургагч багш бэлтгэх 92 цагийн эрчимжүүлсэн сургалтанд 150 багш тус тус хамрагдана.

Сургалт нь Пинакл академийн багш нарын удирдсан онлайн, интерактив хичээл болон өөрсдөө бие даан суралцах, англи хэлний заах арга зүй, ерөнхий мэдлэгээ дээшлүүлэх хичээл зэргээс бүрдэж байгаа юм.

Ийнхүү Монгол Улсад анх удаа гадаадын сургалтын байгууллагатай хамтран англи хэлний багшийг чадавхжуулах дунд хугацааны зорилтот, мэдээллийн технологид суурилсан хөтөлбөрийг эхлүүлснээр багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанар, үр ашгийг сайжруулж, оролцогчдын эрх тэгш байдлыг хангасан сургалтын загварыг бий болгоход чухал ач холбогдолтой гэж салбарын удирдлагууд үзэж байна.

Эх сурвалж: БЕГ

Маргааш эхлэх Зөвлөлдөх уулзалтын талаар намуудын төлөөлөл мэдээлэл хийв
Маргааш эхлэх Зөвлөлдөх уулзалтын талаар намуудын төлөөлөл мэдээлэл хийв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.