НҮБ-аас Сирид тусламж нэвтрэх цэгүүдийг нэмэгдүүлэхийг уриалав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-аас Сирид тусламж нэвтрэх цэгүүдийг нэмэгдүүлэхийг уриалав

Frustration at UN ahead of likely row with Russia on Syria aid | Reuters

/2023.02.13/: НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сирийн зарим хэсэгт тусламж хүргэх хоёр нэмэлт цэгийг батлахыг уриалав.

Томас-Гринфилд мэдэгдэлдээ "Нөлөөлөлд өртсөн бүс нутгийн хүмүүс бидэнд найдаж байгаа. Тэдний хүнд хэцүү үед нь туслахыг хүн төрөлхтөнд уриалж байна. Бид тэднийг урмыг хугалж болохгүй. Хүмүүнлэгийн тусламжийг хүргэхийн тулд нэмэлт хилийн боомт байгуулах зөвшөөрөл олгох НҮБ-ын уриалгыг бид нэн даруй санал хураах ёстой. Бидэнд яаралтай арга хэмжээ авах эрх мэдэл байна. Маш яаралтай хөдлөх цаг нь болсон" гэжээ.

U.S. urges U.N. vote to approve more aid access to Syria via Turkey By  Reuters

Сирийн хойд хэсгийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад яаралтай тусламж үзүүлэхэд өөрийн ард түмнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Ерөнхийлөгч Башар аль-Ассадын тэргүүлсэн Сирийн засгийн газрын сөрөг хүчнийхэн болон засгийн газрын хооронд удаан үргэлжилсэн иргэний дайны улмаас хүндрэлтэй байгаа юм.

ОХУ Ассадын дэглэмийг дэмждэг бөгөөд өмнө нь НҮБ-аас Сирид тусламж үзүүлэх өөр цэг шинээр батлахыг хориглож байсан юм.

НҮБ-ын яаралтай тусламжийн зохицуулагч тусламжийг түргэн шуурхай хүргэхийн тулд "илүү олон нэвтрэх цэг нээх" шаардлагатайг онцолжээ. Үүний зэрэгцээ "Цагаан дуулгатнууд" сайн дурын бүлгийн тэргүүн НҮБ-ыг Аюулгүйн зөвлөлөөс гадуур яаралтай тусламж үзүүлэх гурван гарц нээхийг уриалжээ.

Эх сурвалж: CNN

Ч.Маралмаад холбогдох шүүх хурад гуравдугаар сарын 6-ны өдрийг хүртэл хойшиллоо
Ч.Маралмаад холбогдох шүүх хурад гуравдугаар сарын 6-ны өдрийг хүртэл хойшиллоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.