Манай баг 5 хүнийг эсэн мэнд олж, 12 иргэний цогцсыг гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай баг 5 хүнийг эсэн мэнд олж, 12 иргэний цогцсыг гаргажээ

329031272_1055247888765601_5978319755185407143_n.jpg

/2023.02.10/: БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 09-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн эмнэлгийн баг Туркийн цэргүүдтэй хамтран нурангийн талбайг засаж, яаралтай тусламж үзүүлэх хээрийн эмнэлгийн майхан дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сири, Туркийн газар хөдлөлтийн талаарх хамгийн сүүлийн мэдээллүүд
Сири, Туркийн газар хөдлөлтийн талаарх хамгийн сүүлийн мэдээллүүд
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.