Сири, Туркийн газар хөдлөлтийн талаарх хамгийн сүүлийн мэдээллүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сири, Туркийн газар хөдлөлтийн талаарх хамгийн сүүлийн мэдээллүүд

Live updates: Turkey-Syria earthquake search intensifies | AP News

/2023.02.10/: Турк, Сирид даваа гарагт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо цаг өнгөрөх тусам нэмэгдэж одоогийн байдлаар 21,000 болжээ.

Аврагчид өвлийн хүйтэнд нурсан барилгуудын нурангиас амьд үлдсэн хүмүүсийг гаргахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байна.

Эрх баригчдын мэдээлснээр хоёр улсын хэмжээнд 78,124 хүн шархадсан байна.

7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Туркийн Газиантеп мужийн Нурдагигаас зүүн тийш 23 км-т, 24.1 километрийн гүнд болсон гэж АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээллээ.

Гамшигаас хойш хэд хоног өнгөрсөн ч амьд үлдсэн хүмүүсийг аварсан хэвээр байна:

The Story Of Mother And Child 6 Years Old Celebrating 70 Hours In A Rubuh  Building

Пүрэв гарагт Туркийн Кахраманмараш хотод хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 68 цаг өнгөрсөн хэдий ч нурсан байшингийн нуранги дороос ээж болон түүний 6 настай охиныг аварсан байна. Их Британийн SARAID тусламжийн байгууллагатай хамтран ажилладаг Германы тусламжийн байгууллага @fire орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 5 цагийн орчимд эх, хүүхэд хамт нурсан барилгын нурангид байгаа гэж мэдэгдэв.

Мөн Кахраманмарас мужийн Пазарчик хотод 78 дахь цагт хоёр хүүг, ээжийнх нь хамт гэр бүлийн гурван хүнийг аварсан байна. Хатай мужид газар хөдлөлт болсноос хойш 90 дэх цагийн дараа 10 настай охиныг эсэн мэнд олджээ. Түүнийг аварсны дараа түүний хүссэн хамгийн эхний зүйл бол сүү байжээ. Гэсэн хэдий ч Цагаан дуулгатнууд гэгддэг Сирийн иргэний хамгаалалтынхан одоо Сирид амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар бүдгэрч байгааг анхааруулав.

Дэлхийн улс орнууд Сирид тусламж үзүүлэхээр ажиллаж байна:

Syria's needs are at their highest ever, says top rights probe | UN News

Пүрэв гарагт Франц улс газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сиричүүдэд 12.92 сая доллар өгөхөө амлалаа гэж Гадаад хэргийн яам мэдэгдэв. Тусламжийг НҮБ болон "газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүх бүс нутгийн хүн амтай шууд ажилладаг" төрийн бус байгууллагуудаар дамжуулна гэж мэдэгджээ. Барууны олон улс орнууд хоригт хамрагдсан Сирийн дэглэмд шууд тусламж илгээхээс татгалзаад байгаа юм. Их Британи Сирийн баруун хойд хэсэгт аврах болон яаралтай тусламжийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цагаан дуулгатнуудад нэмэлт 3.64 сая ам.долларын санхүүжилт олгохоо амлав. Их Британи одоогийн байдлаар хүмүүнлэгийн тусламжийн сайн дурын байгууллага болох Цагаан дуулгатнуудад нийт 4.62 сая доллар өгөөд байна. Турк, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд АНУ 85 сая ам.доллар олгоно.

НҮБ Сирид тусламж хүргэх илүү олон арга замыг нээхээр ажиллаж байна:

UN aid convoy reaches northwest Syria days after deadly earthquakes

НҮБ-ын тусламжийн цуваа газар хөдлөлт болсноос хойш анх удаа Туркээс Сирийн баруун хойд нутгийг пүрэв гарагт дайран өнгөрлөө. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газраас мэдээлснээр, хоргодох байр болон хүнсний бус бараа (NFI) ачсан зургаан ачааны машин Баб Аль Хава хилийн боомтоор явжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Турк болон хойд нутгийн босогчдын хяналтад байгаа бүс нутгуудын хооронд НҮБ-аас зөвшөөрөгдсөн хүмүүнлэгийн тусламжийн цорын ганц коридор болох Баб аль-Хавагаас бусад нэмэлт хилийн боомтоор дамжуулан тусламж хүргэх саналтай байгаагаа мэдэгдэв.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.