Украинд Оросын 1000 орчим танк устгагдсан гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украинд Оросын 1000 орчим танк устгагдсан гэв

At least 1,000 Russian tanks destroyed in the Ukraine war, Oryx says | CNN

/2023.02.09/: ОХУ Украин руу довтлох үеэр Оросын 1000-аас доошгүй танк устгагдсан гэж дайны хяналтын бүлэг мэдэгдэв.

Энэ тоо нь олзлогдсон болон орхигдсон Оросын танкуудтай нийлээд дайны эхлэхээс өмнө Москвад байсан бүх танкны тал хувийг эзэлж магадгүй аж.

ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш тагнуулын нээлттэй эх сурвалжийн вэбсайт болох Oryx Украинд цэргийн техник хэрэгсэл эвдэрсэн, сүйрсэн, хаягдсан, олзлогдсон тухай нотолгоог цуглуулж байна.

Тус бүлэглэл энэ долоо хоногт дайнд Оросын 1000 танк алдсаныг баталгаажуулсан гэж мэдэгдсэн бөгөөд үүнээс 544 танкийг Украины цэргүүд олзолж, 79 нь эвдэрч, 65 нь хаягдсан байна.

Ukraine Demands World Take Heed Of Attack On Nuclear Plant As Russia  Continues Assault

Энэ тоонд Орикс сайт баримтаар батлагдаагүй сүйрсэн танкны тоог оруулаагүй тухай тус сайтад мэдээлэл өгдөг цэргийн шинжээч Якуб Яновский хэлсэн бөгөөд түүний тооцоолсноор бодит хохирол 2000 гаруй танк байж магадгүй гэжээ.

Яновский хэлэхдээ "Дайн эхлэхэд ОХУ-д 3000 орчим танк байсан... тиймээс ашиглах боломжтой танкныхаа талыг алдсан байх өндөр магадлалтай байна" гэв.

Орос Украины талууд аль аль нь уг дайнд танкны хүчийг чухалчилж үзэж байсан бөгөөд газар нутгийг эзлэх гол хүчээ болгож байсан юм.

Ориксийн мэдээлснээр танкийн тулаан Украины нөхцөл байдлыг өөрчилсөн байна. Ориксийн тооцоогоор Украин Оросоос олзолж авсан 500 гаруй танк нь тэдний тулаанд алдсан нийт танкаас ч илүү байгаа юм.

Өнгөрсөн сараас хойш Киев Герман, АНУ, Их Британи болон барууны бусад түншүүдээс орчин үеийн танк нийлүүлэх амлалт авсан.

US and Germany to send M1 Abrams and Leopard 2 tanks to Ukraine in major  sign of support for Kyiv | CNN

Харин эдгээр танкуудыг Оросын байлдааны техниктэй харьцуулахад илүү өндөр технологитой гэж үздэг.

Эх сурвалж: CNN

ҮСХ: Цагаан сарын баярт нэг өрх 1.2 сая төгрөг зарцуулахаар байна
ҮСХ: Цагаан сарын баярт нэг өрх 1.2 сая төгрөг зарцуулахаар байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.