ҮСХ: Цагаан сарын баярт нэг өрх 1.2 сая төгрөг зарцуулахаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Цагаан сарын баярт нэг өрх 1.2 сая төгрөг зарцуулахаар байна

/2023.02.20/ Цагаан сарын баярын үеэрх хэрэглээний статистик мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа.

ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг:

-Сүүлийн 3 жил буюу 2020, 2021, 2022 онд Монгол Улс цагаан сар тэмдэглээгүй. Бүх нийтээр хориглосон байсан. 2019 онд нэг өрх цагаан сарын баярт дунджаар 927 мянган төгрөг зарцуулдаг байсан байна. Үүнийг 2021, 2022 оны инфляцтай уядуулж тооцвол 2023 онд нэг өрх 1 сая 220 мянган орчим төгрөгөөр цагаан сарынхаа баярыг тэмдэглэхээр байна.

Монгол Улсын хэмжээнд 960 мянган өрх байгаа. Нэг өрхийн цагаан сарын хэрэглээгээр авч үзвэл Монгол Улсын хэмжээнд 1.2 их наяд төгрөгийн зардал гаргаж байна. Үүний 46 хувь нь импортын бараа бүтээгдэхүүнээс бүрддэг. Өөрөөр хэлбэл 548 тэрбум төгрөг гадагшаа гарч байна гэсэн үг. Энэ нь бэлэг, импортын хүнсний бүтээгдэхүүний зардалд зарцуулагдсан гэх тооцоолол бий гэв.

ЖАЙКА-тай хамтран Япон-Монголын эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөжүүлнэ
ЖАЙКА-тай хамтран Япон-Монголын эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.