Ирэх сард Starship хөлөг сансрын анхны нислэгээ хийж магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сард Starship хөлөг сансрын анхны нислэгээ хийж магадгүй

SpaceX eyeing March for 1st Starship orbital flight, Elon Musk says | Space

Одооноос нэг сарын дараа гэхэд бид SpaceX компанийн Starship хэмээх аварга хөлөг сансрын уудамд дүүлэн нисэхийг нүдээр үзэх өндөр магадлалтай байна.

Энэ талаар SpaceX компанийн захирал Элон Маск өнгөрсөн амралтын өдрүүдэд Твиттерт жиргэсэн бөгөөд “Хэрэв үлдсэн туршилтууд амжилттай болж өнгөрвөл бид Starship хөлгийг дараа сард сансарт хөөргөхийг хичээнэ” гэжээ.

SpaceX компани сүүлийн хэдэн сарын турш олон дахин ашиглах Starship хөлгийнхөө анхны нислэгт шаргуу бэлтгэж байгаа бөгөөд саяхан wet dress буюу хөлдөөсөн шингэн азотоор шатахууны савыг цэнэглэж турших туршилтаа амжилттай хийсэн байна.

Энэ хэмжээний нүсэр том бөгөөд нарийн бүтэцтэй хөлгийг сансрын тойрог замд оруулах нь ярвигтай ажил гэдгийг Элон Маск онцолж, Твиттер дээр “сансарт хөөргөх” гэсэн хариу бичсэн хэрэглэгчийн бичвэрийн хариуд “Сансарт хөөргөх оролдлого гэвэл илүү зохино. Амжилтанд хүрэхэд эрт байгаа хэдий ч, хүлээлт догдлол бол өндөр байгааг нуухгүй” гэж бичжээ.

SpaceX компани болон Элон Маскийн хувьд Starship төсөл амжилттай болсноор тэд дэлхийн хамгийн хүчирхэг, бүрэн хэмжээний ажиллагаатай пуужинг бүтээгчид болох учиртай юм. Одоогоор энэ амжилтыг NASA-гийн SLS(Space Launch System) пуужин эзэмшдэг бөгөөд Artemis I нислэгийн үеэр 3,99 сая кг/хүч гаргаж байсан бол Starship хөлөг 33 ширхэг дараа үеийн Raptor хөдөлгүүрийнхээ тусламжтайгаар 7,7 сая кг/хүчээр тийрнэ гэсэн тооцоотой байна.

First Orbital Starship Flight May Come in March – NBC 5 Dallas-Fort Worth

Энэхүү аварга хөлөг бол Ангараг гараг руу хүн илгээх том даалгаврын ердөө нэг хэсэг гэж Элон Маск удаа дараа мэдэгдэж байв. Starship нь анхны бүрэн хэмжээгээр дахин ашиглаж болохуйц нисгэгчтэй хөлөг бөгөөд олон дахин ашигласнаар нэг удаад хөөрөх зардлыг үлэмж бууруулах юм. Мөн энэ пуужингийн өөрчилсөн нэг хувилбарыг NASA өөрийн Artemis III нислэгийнхээ үеэр саран дээр газардагч хөдөлгүүр болгон ашиглахаар төлөвлөжээ.

Гэхдээ дээр өгүүлсэнчлэн, үлдэж байгаа туршилтууд зөвхөн амжилттай хийгдсэн тохиолдолд л Starship хөлгийг тойрох замд илгээх оролдлого хийнэ гэж Элон Маск онцлон тэмдэглэснийг сануулах нь зүйтэй. Ирэх өдрүүдэд SpaceX пуужингийнхаа 33 хөдөлгүүрийг нэгэн зэрэг асаах туршилтыг гүйцэтгэх бөгөөд үүний дараа Starship-ийн тойрог замын нислэг тов тодрох юм.

Мөн үүнээс гадна Starship хөлгийн оройн хэсэг болох 50 метр урттай Ship 24 нэртэй модулийг хөөргөх туршилт явагдахаар байгаа бөгөөд Super Heavy төрлийн Booster 7 хөдөлгүүрээр энэ модулийг тойрог замд оруулж туршина. Өмнөх пуужингууд хөөрөөд “хөл дээрээ” буцаж буудаг байсан бол энэхүү Booster 7 пуужин нь Ship 24-ийг тойрог замд оруулсныхаа дараа Мексикийн булангийн усанд унах ажээ. Ship 24 модуль ч мөн дэлхийн тойрог замд ороод, дэлхийг нэг тойрсныхоо дараа Номхон далайд Хавайн арлуудын нэг болох Кауай орчим усанд унах төлөвлөгөөтэй нисэх юм.

Elon Musk says 36-storey Starship could see 1st launch in March | CBC News

Эх сурвалж: interestingengineering

Таван шараас Офицеруудын ордон хүртэлх төв замын нэгдүгээр эгнээг хашлагаар тусгаарлана
Таван шараас Офицеруудын ордон хүртэлх төв замын нэгдүгээр эгнээг хашлагаар тусгаарлана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.