Монголын аврах баг зорьсон газраа саадгүй хүрлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын аврах баг зорьсон газраа саадгүй хүрлээ

/2023.02.08/ Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар манай Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг урьд шөнө эх орноосоо мордсон.

Тэгвэл тэд зорьсон газраа саадгүй хүрч Газиантэп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 цагт, Монголын цагаар 13.30 цагт амжилттай газарджээ. Харин одоо гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километр зам туулж очих аж. Мөн одоо онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг ачиж байгаа юм.

Түүнчлэн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Газиантэп хотод буужээ.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Ноолуур бэлтгэлд 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Ноолуур бэлтгэлд 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.