/2023.02.08/ Нийслэлийн прокурорын газраас Сэнгээгийн Батдөлийн цагдан хорих хугацааг 1 сар сунгуулах тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.
Энэ дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Нийслэлийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд цагдан хорих хугацааг нэг сар сунгаж шийдвэрлэсэн байна.
Яллагдагч С.Батдөл нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлого болох 7 тэрбум 328 сая төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учир үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт / Мөнгө угаах/
- Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/