/2023.02.08/: Монголчуудын уламжлалт цагаан сар тохиож байгаа энэ үед сүү, гурил, будаа гээд өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж байна.
Тэгвэл Статистикийн үндэсний хорооноос 2023 оны нэгдүгээр сарын байдлаарх инфляцийн түвшинг тогтооход 12.3 хувьтай гарчээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсөхөд:
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14.0 хувь,
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
- эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
- тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Эх сурвалж: СҮХ