Газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр 7700 гаруй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр 7700 гаруй болжээ

Members of the Syrian civil defense, known as the White Helmets, transport a casualty from the rubble of buildings in the village of Azmarin in Syria's rebel-held northwestern Idlib province on February 7.

/2023.02.08/: Турк, Сирид болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 7726-д хүрчээ.

Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай мягмар гарагт хийсэн мэдээллээр Туркт одоогийн байдлаар 5894 хүн нас барж, 34810 хүн шархадсан байна. Сири улсад 1832 хүн нас барж, 3849 хүн шархадсан байна.

Одоогоор 16,139 баг эрэн хайх, аврах ажилд ажиллаж байгаа бөгөөд олон улсын нэмэлт багийг нэмж оруулахаар ажиллаж байна гэж Октай хэлэв.

Soldiers work on the rescue operations in Hatay Turkey, on February 07.

Мөн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын гүйцэтгэх захирал Аврил Беноит хэлэхдээ, "Эрэн хайх, аврах ажиллагаа нь яг одоо гамшиг болсон газар дахь хамгийн хэрэгцээтэй зүйл болж байна. Эмнэлгийн байгууллагын 500 орчим ажилтан Сирийн бүс нутагт ажиллаж байгаа" гэв.

"Аврагчдын хувьд нурангид дарагдсан хүмүүсийг эсэн мэнд олох найдвар 48 цагийн дотор л байдаг. Цаг хугацаа явсаар байгаа тул найдвар улам багасаж байна. Хүнд гэмтэлтэй хүмүүс маш их байна" гэв.

The aftermath of the earthquake is seen in Hatay, Turkey, on Tuesday.

Эх сурвалж: CNN

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.