/2023.02.03/: Хятад дахь Porsche AG дилер компаний хамгийн сүүлийн үеийн Panamera загварын онлайн сурталчилгааны хамгийн их анхаарал татсан явдал нь түүний гайхмаар хямд үнэ байжээ.
Уг автомашиныг 18 мянган ам.доллараар буюу бодит үнийн дүнгийн наймны нэгтэй тэнцэх үнээр санал болгосон байсан нь тансаг зэрэглэлийн спорт машин мөрөөдөгсдийн нүдийг орой дээр нь гаргажээ.
Хэдэн зуун үйлчлүүлэгч уг машинд захиалга өгөхөөр хүсэлт илгээсний дараа Порше дилерүүд сурталчилгаан дээр байрласан үнэд ноцтой алдаа гарсныг анзаарч буруу мэдээлэл байршуулснаа хүлээн зөвшөөрчээ.
Уг пүүсийн энэхүү алдаатай сурталчилгаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн Weibo платформ дээр маш шүүмжлэлийг дагуулжээ.
Германы Штутгарт хотод байрлах Porsche автомашин үйлдвэрлэгчийн төлөөлөгч Bloomberg News-д алдаагаа ойлгосны дараа дилер буруу мэдээллийг шууд устгасан тухай ярьсан байна.
Порше бүх тендерт оролцогчидтой нэг бүрчлэн холбогдож нөхцөл байдлыг тайлбарлаж, уучлалт гуйсан бөгөөд захиалгын төлбөрийг 48 цагийн дотор буцаан олгоно гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Ингэхдээ хамгийн эхэнд захиалга өгсөн үйлчлүүлэгчтэй холбогдож тусгайлсан тохиролцоон хүрсэн гэсэн хэдий ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Porsche-ийн Хятад дахь борлуулалт 2022 оны эхний хагаст нийтдээ 6.2 тэрбум ам.долларт хүрч, тансаг зэрэглэлийн автомашины фирмийн хамгийн том зах зээл болжээ. Энэ хугацаанд Хятадад 46,664 автомашин борлуулсан нь дэлхийн борлуулалтын 30 орчим хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Bloomberg