Путин: 80 жилийн дараа бид Германы танкуудтай дахин тулгарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Путин: 80 жилийн дараа бид Германы танкуудтай дахин тулгарлаа

President Putin laid a wreath at the Mamayev Kurgan memorial complex in Volgograd

/2023.02.03/: Владимир Путин Сталинградын тулалдаан дууссаны 80 жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ ОХУ Украиныг эзлэн түрэмгийлснийг нацист Германы эсрэг хийж байсан тэмцэлтэй зүйрлэсэн байна.

Украин руу танк илгээхээр болсон Германы шийдвэрийг иш татан Оросын ерөнхийлөгч "Түүх давтагдаж байна. Германы ирвэс танкууд биднийг дахин заналхийлж байна. Тулааны талбарт Оросыг ялна гэж найдаж байгаа хүмүүс Оростой хийх орчин үеийн дайн тэдний хувьд тэс өөр байх болно гэдгийг ойлгохгүй байгаа бололтой. Бид танкуудаа тэдний хил рүү илгээгээгүй ч хариу арга хэмжээ авах арга хэрэгсэл бидэнд бий. Үүнийг хүн бүр ойлгох ёстой" гэжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ноён Путины тайлбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан хэдий ч "Өрнөдийн хамтын нийгэмлэг шинэ зэвсгийг нийлүүлэхийн хэрээр Орос илүү хүчтэй хариу өгөх болно" гэж сэтгүүлчдэд мэдэгдэв.

Ноён Путин Волгоград хотод Дэлхийн хоёрдугаар дайны үед болсон Сталинградын тулалдааны үеэр Зөвлөлтийн арми Германы 91 мянга шахам цэргийг олзолж чадсаны ойг тэмдэглэхээр ирсэн юм.

Ойн өдрийг тохиолдуулан Волгоградыг түр хугацаагаар Сталинград гэж нэрлэсэн бөгөөд энэ долоо хоногийн эхээр ЗХУ-ын удирдагч асан Иосиф Сталины шинэ хөшөөний нээлт болсон юм.

ЗХУ-ыг удирдаж байсан Сталиныг 1932-33 оны хооронд Украинд зориудаар өлсгөлөнг зохион байгуулсан гэж буруутгаж байжээ.

Украинчуудын Холодомор гэж нэрлэсэн уг өлсгөлөн таван сая орчим хүний аминд хүрсэн бөгөөд энэ долоо хоногийн эхээр Болгарт уг үйл явдлыг геноцид байсан гэж хүлээн зөвшөөрчээ.

Украины дайны туршид ноён Путин Оросын түрэмгийллийг Киевийн засгийн газрыг тэргүүлж байгаа үндсэрхэг үзэлтнүүд болон нацистуудын эсрэг тэмцэл гэж итгүүлэхийг оролдсоор ирсэн.

Putin: 80 years on, we are facing German tank again

Тэрээр "Харамсалтай нь нацизмын үзэл суртал нь орчин үеийн дүр төрхөөрөө дахин манай улсын аюулгүй байдалд шууд заналхийлж байгааг бид харж байна. Бид барууны хамтын түрэмгийллийг дахин дахин няцаах ёстой” гэж мэдэгджээ.

Гэхдээ Оросыг Германы танкууд дахин заналхийлж байгаа нь итгэмээргүй боловч үнэн. Москваг заналхийлсэн аль ч улсад хариуг нь өгөх ёстой гэж тэр тангарагласан байна.

Эх сурвалж: ВВС

Монголын улаан загалмай нийгэмлэгээс малчдад бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна
Монголын улаан загалмай нийгэмлэгээс малчдад бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.