Хятадын сэжиг бүхий агаарын бөмбөлөг АНУ-ын тэнгэрт харагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын сэжиг бүхий агаарын бөмбөлөг АНУ-ын тэнгэрт харагджээ

Chinese spy balloon - live: American military detects high-altitude surveillance  balloon hovering over US | The Independent

/2023.02.03/: Энэ долоо хоногт АНУ-ын газар нутгийн хойд хэсгийн тэнгэрт илэрсэн Хятадын агаарын бөмбөлгийг АНУ ажиглаж байна гэв.

Пентагоны албаны хүмүүс энэхүү агаарын бөмбөлгийг Хятадынх гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан гэж Пентагон мэдэгдэв.

Нэрээ нууцалсан батлан хамгаалахын албаны хүн хэлэхдээ, Цагаан ордон агаарын бөмбөлгийг устгах тушаал өгсөн тохиолдолд F-22 сөнөөгч онгоцуудаар довтлохоор бэлтгэсэн гэжээ.

Уг бөмбөлгийг цөмийн пуужингийн бааз байрладаг ам сийрэг суурьшсан Монтана мужийн дээгүүр явж байхыг нь лхагва гарагт анх олж харсан байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, АНУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга генерал Марк Милли тэргүүтэй АНУ-ын цэргийн удирдагчид лхагва гарагт уулзаж, аюул заналыг үнэллээ гэж Пентагоны албаны хүмүүс мэдэгдэв.

Батлан хамгаалахын ахлах албан тушаалтан хэлэхдээ, Америкийн албаныхан энэ бөмбөлөг хаана байгааг сайн мэдэж байгаа учир АНУ-ын тагнуулын мэдээлэлд халдахуйц хэмжээний аюул заналхийлэл байхгүй гэсэн юм.

Вашингтон дахь Хятадын элчин сайдын яамнаас тайлбар өгөх хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.

Уг объект лхагва гарагт Монтана мужийн Биллингс хотын дээгүүр гарч ирэхээсээ өмнө Аляскийн Алеутын арлуудын дээгүүр нисч, Канадаар дамжин өнгөрчээ гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Эх сурвалж: ВВС

Налайх орчмын РМ2.5 тоосонцрын хэмжээ хамгийн ихдээ 1384 заажээ
Налайх орчмын РМ2.5 тоосонцрын хэмжээ хамгийн ихдээ 1384 заажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.