Налайх орчмын РМ2.5 тоосонцрын хэмжээ хамгийн ихдээ 1384 заажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайх орчмын РМ2.5 тоосонцрын хэмжээ хамгийн ихдээ 1384 заажээ

/2023.01.02/: Улаанбаатар хотын төвлөрсөн дүүргүүдэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байсан бол энэ жилээс эхлэн Налайх дүүрэгт түүхий нүүрс түлэхийг хориглож сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн.

Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргадаг Agaar.mn сайт дахь мэдээлэлд яг одоогийн байдлаар Налайх орчмын агаар хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 500-аас дээш зааж байна.

Гэхдээ өнгөрсөн 24 цагийн хугацаанд Налайх дүүрэг орчмын агаар дахь РМ2.5 тоосонцрын хэмжээ хамгийн ихдээ 1384-ийг зааж байжээ. Энэ нь ДЭМБ-аас зарласан хүлцэх хэмжээнээс даруй 27 ДАХИН ИХ байгаа юм.

No description available.

Мөн тухайн байршилд хүхрийн хий буюу SO2 ихээр илэрч байна. Хүхэрлэг хий бол химийн детергент нэгдэл буюу эд эсийг цочроох төрлийн хий юм. Ийм учраас хүхэрлэг хий ихээр агуулсан агаараар амьсгалахад хүний бие махбодын амьсгалын замд орших эд эсүүд цочирч, хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Энгийнээр мэдэх арга нь тус хий нь ивгүй үнэртэй байдаг. Мөн тус хийнээс хамгаалахад энгийн маск ямарч нэмэргүй юм.

SO2 хүний биед ямар хор уршигтай вэ?

Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

РМ-2,5 РМ-10 тоосонцор гэж юу вэ? Ямар хор уршигтай вэ?

Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.

Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.

Ийм их хэмжээний бохирдолтой үед тухайн байршилд амьдарч байгаа иргэд ямар арга хэмжээ авах вэ?

Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөжээ.

Эх сурвалж: Agaar.mn

Төрийн албан хаагчдыг чадварлаг, цомхон, цалин сайтай байхад анхаарна
Төрийн албан хаагчдыг чадварлаг, цомхон, цалин сайтай байхад анхаарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.