Хориглосон бүсээс 9335 мал гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хориглосон бүсээс 9335 мал гаргажээ

/2023.02.02/: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах чиглэлд 10 байгууллагын 840 албан хаагч 143 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 9335 мал гаргаад байна.

Мөн 48 мэдэгдэх хуудас, 248 албан мэдэгдлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд 10 иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ.

Цаашид хориглосон бүсэд мал орж ирэхээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үүнтэй холбоотой мэдээлэл, анхааруулгыг иргэд, олон нийтэд хүргэх, малын эзэнд хүлээлгэх хариуцлага, торгууль шийтгэврийн асуудлыг тодорхой болгох шаардлагатайг зөвлөгөөний үеэр онцолж байв.

Эх сурвалж: НЗДТГ

“Бага дэлхийн аварга”-д Монголын 21 жүдоч барилдана
“Бага дэлхийн аварга”-д Монголын 21 жүдоч барилдана
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.