“Бага дэлхийн аварга”-д Монголын 21 жүдоч барилдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бага дэлхийн аварга”-д Монголын 21 жүдоч барилдана

May be an image of 1 person, standing, indoor and text

/2023.02.02/: Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” маргаашнаас эхэлнэ.

“Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын татамид Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч барилдана. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас Ё.Басхүү 66 кг-д, О.Цэцэнцэнгэл +100 кг-д алт, Б.Баасанхүү 48 кг-д мөнгө, Ц.Цогтбаатар 73 кг-д, Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл медаль хүртэж байв.

Парист барилдах Монголын жүдочид:

Эрэгтэйчүүдийн

  • 60 кг: Э.Ариунболд, Ц.Цогт-Очир
  • 66 кг: Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
  • 81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
  • -100 кг: Б.Гончигсүрэн
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн

  • 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 57 кг: М.Ичинхорлоо, О.Оюунчимэг
  • 63 кг: Б.Ганхайч, Д.Есүй
  • 70 кг: Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
  • +78 кг: Д.Номинзул нар хүч үзнэ.

Эх сурвалж: БТСУХ

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.