/2023.02.01/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:
-Өнөөдрийн хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорум хот барих ажлыг эрчимжүүлэх хоёр шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, энэ ажлыг чиглүүлэх үндэсний хороо байгуулахаар боллоо. Хороо миний бие ахална. Мөн холбогдох яамдын сайд, дэд сайд нар оролцоно. Салбар хоорондын уялдааг хангасан бүтцээр ажиллана. Хоёрдугаарт, шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын захиргааг байгуулахаар болсон.
Одоогоор инженер, геодезын судалгаануудыг хийж байна. Газрын бүтэц, ус цаг уурын нөлөөлөл, газар хөдлөлтийн судалгааг хийж байна. Үүний дараагаар бид шинэ Хархорум хотыг яг хаана барих вэ гэдгээ шийднэ. Улмаар хотын ерөнхий төлөвлөлтийн ажлуудаа хийж эхэлнэ.
Ерөнхий төлөвлөгөөг гаргасны дараагаар хэчнээн хүн амтай, барилга, орон сууцтай байж болох вэ гэдгээ тодорхойлно гэв.