Галт зэвсэг оролдож байгаад сум алдан нэгнийгээ гэмтээжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галт зэвсэг оролдож байгаад сум алдан нэгнийгээ гэмтээжээ

Research suggests it is easier than ever for criminals to get guns  illegally in Australia - ABC News

/2023.02.01/: Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 16 настай эрэгтэй Э нь галт зэвсэг оролдож байгаад сум алдсаны улмаас 17 настай эрэгтэй Н-ын нүүрэн тус газар буудаж гэмтэл учруулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд та бүхэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах хэрвээ энэ түгжээ байхгүй тохиолдолд бууны замгийг салгаж буу, замаг хоёрыг тусад нь хадгалж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Эх сурвалж: ЦЕГ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Элчин сайд бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Элчин сайд бараалхлаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.