/2023.01.27/ Улсын дээд шүүхэд АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "Өмнө Улсын дээд шүүхээс "Танай ҮБХ-оо чинь тусдаа хуралдаад байна" гэсэн тайлбарыг хэлж АН-ын даргыг бүртгэдэггүй байсан. Харин энэ удаад бараг 90 орчим хувийн ирцтэй хуралдаж даргаа сонгосон байгаа. Тиймээс эрх зүйн хувьд ямар нэг алдаа байхгүй. Тиймээс Улсын дээд шүүх заавал бүртгэх ёстой. Бараг үүрэг нь гэж хэлж болно.
Хоёр жил гаруйн хугацаанд Ардчилсан нам маргалаа. Үүнээс цааш бид шинэ зохион байгуулалтад орно. Шинэ дарга Ерөнхий нарын бичгийн даргаа томилж, дүрэмд заасан дэд дарга нар бүтцээ бий болгоод явна" гэв.