Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа

/2023.01.25/: Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилго тусгагдсан байдаг.

Тэгвэл энэ зорилгын хүрээнд авлига, хүнд суртлыг арилгах аргачлал боловсруулах, олон нийтийн саналыг нэгтгэх, олон улсын сайн туршлагыг судалж, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг өнөөдрийн хуралдаанаар байгуулжээ.

Тус ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго ахалж, гишүүдээр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, ТЕГ-ын Дэд дарга С.Хүрэлчулуун, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга,ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар ажиллах аж.

Эх сурвалж: ЗГ

Цагт 1000км хурдлах галт тэрэгний туршилтыг Хятад улс хийжээ
Цагт 1000км хурдлах галт тэрэгний туршилтыг Хятад улс хийжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.