Цагт 1000км хурдлах галт тэрэгний туршилтыг Хятад улс хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагт 1000км хурдлах галт тэрэгний туршилтыг Хятад улс хийжээ

Another Chinese company's hyperloop train.

/2023.01.25/: South China Morning Post сайтад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдээлснээр Хятадын анхны вакум хоолойн хэт хурдан галт тэрэгний туршилт амжилттай болжээ.

Шаньси мужийн Датон хотод байгуулсан соронзон галт тэрэгний шугам дээр гурван шатлалт туршилт хийгдсэний дотор вакуум сорох хоолойгоор тээврийн хэрэгсэл аялуулах туршилтын хурд 50км/цаг хүрсэн байна. Энэ туршилтын эцсийн зорилго нь хагас вакуум хоолой ашиглан бүрэн хэмжээний зорчигчийн галт тэргийг 1000 км/цаг хурдаар тээвэрлэх ажээ.

Хэрэв энэхүү төсөл бүрэн амжилттай хэрэгжиж дуусах юм бол хуурай газрын хамгийн хурдтай тээврийн хэрэгсэл болох учиртай юм. Судалгаа хийж байгаа нэгж болон туршилт явуулж буй байгууламж нь Хятадын Батлан хамгаалах яамтай гэрээтэй Хятадын Сансар судлал, аж үйлдвэрийн корпораци (CASIC) -ийн мэдлийнх бөгөөд анх тэдний өгсөн мэдээлийн дагуу вакуум хоолойн тээвэрлэлтийн туршилт амжилттай болсныг олон нийт олж мэдсэн билээ.

Гэхдээ одоогоор вакуумжсан хоолойтой замын урт нь ердөө 2 километр байгаа ба ирэх жилүүдэд энэ хоолойг 60 километр болгон уртасгахаар төлөвлөөд байгаа юм.

China's hyperloop completes first test runs, pushing ahead in race for  ultra-fast land transport | South China Morning Post

Хятад улс өнөөдрийн байдлаар 42000 километр өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт бөгөөд эрх баригчид ирэх 2 жилийн дотор галт тэрэгний дээд хурдыг 400 км/цаг хүргэх томоохон зорилт тавиад байна. Тийм учраас Хятадын төр засгаас төмөр замын дэд бүтэц, өндөр хурдны технологид хийх хөрөнгө оруулалтаа нэмж, 2022 оны аравдугаар сард тус улсын Умардын Их сургуулийн эрдэмтэд битүүмж бүхий хоолойгоор бага зэргийн вакум орчинд төмөр замын тээвэрлэлтийн туршилтыг хийж гүйцэтгэсэн түүхтэй.

Тус сургууль болон CASIC хүрээлэн хамтран, бага зэргийн вакуум орчинд өндөр хурдны соронзон галт тэрэг аялуулж үзэх туршилтын байгууламж бий болгож, өнгөрсөн оны тавдугаар сард нээлтийн ёслолоо хийж байсан саяхан ийнхүү анхны туршилтуудаа хийж эхэлжээ. Өнгөрсөн аравдугаар сарын туршилтын хоолойгоор бүрэн хэмжээний тээвэрлэлтийн туршилтыг соронзон түлхэлцэл болон вакуум ашиглан хийж, галт тэргийг 130 км/цагийн хурдаар хөдөлгөх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна.

Энэхүү амжилтандаа үндэслэн тэд туршилтын төмөр замын уртыг гурван хэсэгтэйгээр 60 километр болгон уртасгах ажилдаа ороод байгаа аж. Энэхүү туршилтын зам бүхэлдээ ашиглалтад орж, гурван шатны туршилт амжилттай болоход соронзон галт тэрэг вакум хоолойгоор 1000 км/цагийн хурдаар аялна хэмээн тэд тооцоолжээ.

China successfully tested the Hyperloop for the first time, which can 'fly  on the ground' at a speed of 1000km / h - ITZone

Анх вакум сорох хоолой ашиглан тээвэрлэлт гүйцэтгэх санаачлагыг тэрбумтан Элон Маск 2012 онд гаргаж, The Boring Company нэртэй компаниа байгуулж байсан түүхтэй. Удалгүй Британийн тэрбумтан Ричард Брансон үүнээс санаа авч, hyperloop буюу вакум хоолойн технологи хөгжүүлэх Hyperloop One компаниа байгуулсан юм.

Харамсалтай нь тус компаниуд байгуулагдсан цагаасаа техникийн асуудлууд болон санхүүгийн хүндрэлтэй тулгарснаар ажлын явц нь удаашралд ороод байсан бол Хятад улс мөн энэ салбарт хүчээ үзэж байгаагаа олон нийтэд мэдэгдэв. Тэдний хэн нь вакум сорох хоолойг нийтийн тээвэрт амжилттай ашиглаж, салбарын манлайлагч болох вэ гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: interestingengineering

Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-2 тонн хог ирдэг
Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-2 тонн хог ирдэг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.