Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс гурав дахь тунд хамруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс гурав дахь тунд хамруулна

/2021.08.30/ Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор зорилтот бүлгийн иргэдийг энэ сарын 30-наас буюу өнөөдрөөс эхлэн нэмэлт тунд хамруулж байна.

Зорилтот бүлэгт 55-аас дээш насныхан, боловсролын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг иргэд хамрагдаж байгаа юм.

Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байна.

Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай.

Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулах юм.

Гурав дахь тунг хийлгэх дээрх зорилтот бүлгийн иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм байна.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Өчигдөр вакцины гуравдугаар тунд 987 иргэн хамрагджээ
Өчигдөр вакцины гуравдугаар тунд 987 иргэн хамрагджээ
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.