Бразилын ерөнхийлөгчийн ирээдүйн гурван хувилбар: ялалт, шорон, үхэл
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразилын ерөнхийлөгчийн ирээдүйн гурван хувилбар: ялалт, шорон, үхэл

Brazil's Jair Bolsonaro says he will be killed, arrested or re-elected -  BBC News

/2021.08.30/: Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах, үхэл эсвэл шоронд хоригдох гэсэн ирээдүйнхээ гурван сонголтыг харж байгаа гэнэ.

"Миний ирээдүйд гурван хувилбар байна: баривчлагдах, алагдах эсвэл ялалт байгуулах" гэж тэр бямба гарагт Евангелийн удирдагчдын уулзалтад хэлсэн үгэндээ хэлэв. Дараа нь тэрээр эхний сонголт буюу баривчлагдах талаар асуудал гарахгүй гэж бодож байна. Учир нь дэлхий дээр хэн ч намайг заналхийлэхгүй” гэж нэмж хэлэв

Болсонаругийн хэлсэн үгэнд тэрээр Бразилын цахим санал хураалтын системд эргэлзэж, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн сүрдүүлэх өнгө аястай байжээ. Тэрбээр цахим саналын хуудсыг залилахад амархан байна хэмээн цаасан хэлбэрээр баталгаажуулахыг уриалж байгаа юм байна.

Болсонару санал асуулгаар зүүний Ерөнхийлөгч асан Луису Инасиу Луле да Силве-гаас бага үнэлгээ авч байгаа ажээ.

Евангелийн удирдагчидын уулзалтан дээр Болсонару Бразилын сонгуулийн шүүхийг дахин шүүмжилжээ. "Манайх ерөнхийлөгчтэй ч, тэр хүн нь хүссэнээ хийх боломжгүй хязгаарлалтанд байдаг. Би энэ бүхнийг тэвчиж чадахгүй" гэж тэр хэлсэн байна.

Бразилын Сонгуулийн Шүүхийн тэргүүн Цэ лхагва гарагт санал хураалтын цахим системд асуудал байхгүй гэж мэдэгдээд цаасан саналын хуудсыг батлах хэлэлцүүлгийг "дэмий цаг үрсэн хэрэг" гэж нэрлэжээ.

Тус улсад санал хураалтын цахим систем нь 1996 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Энэтхэгээс 2.5 дахин том өргөн уудам газар нутагтай оронд луйврыг арилгах, сонгуулийн үр дүнг хурдасгахад тус дөхөм үзүүлж байгаа юм. Цэ-гийн мэдээлснээр 5,567 хотын захиргаанд тархсан 147 сая гаруй сонгогч өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуульд саналаа өгөхийн тулд 400,000 гаруй саналын автомат машин ашигласан байна.

Болсонару есдүгээр сарын 7-нд сонгуульд өөрийг нь дэмжихэд зориулсан жагсаалын ажиллагаанд Евангелийн удирдагчдыг хүрэлцэн ирж оролцохыг урьсан байна. Бразили дахь евангелийн санал хураалтын эвсэл нь 2018 оны сонгуульд Болсонаруг ялалт байгуулахад асар чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Эх сурвалж: theguardian.com

Хоёр дахь “Өглөөний гудамж“ нээлтээ хийлээ
Хоёр дахь “Өглөөний гудамж“ нээлтээ хийлээ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.