ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор ээжүүдийн төлөөлөл шаардлага хүргүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор ээжүүдийн төлөөлөл шаардлага хүргүүлнэ

/2023.01.23/ Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.00 цагт: “Скай плаза” бизнес төвд Уул уурхайн үндэсний ассоциаци Монгол-Австралийн Засгийн газрын “АМЕП-2” хөтөлбөртэй хамтран "Хариуцлагатай уул уурхай" хөтөлбөрийн “ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН” бэлтгэх сургалт, уулзалт болно. Үйл ажиллагааны нээлтэд Австрали улсын Элчин сайд болон “АМЕП-2” хөтөлбөрийн ахлагч, төлөөлөл оролцоно. утас: 9912-0073.

14.00 цагт:ГХЯ-нд Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан шуудангийн марк болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

-“Шинэ 100 айл” худалдааны төвд Сар шинийн баярыг угтсан, үндэсний үйлдвэрлэгчдийн “Амар байна уу-2023” өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа үргэлжлэн гарч байна.

-ҮСХ болон ХНХЯ-нд эхчүүдийн төлөөллөөс хүүхдийн мөнгө олголтод айл өрхийн өр, орлогын харьцааг тооцолгүй бодит амьдралд нийцүүлээгүйгээс олон өрх хохирсон талаар мэдээлж, хүүхдийн мөнгө олголтын амьжиргааны түвшин тооцоолох аргачлалд ноцтой алдаа гаргасан талаар шаардлага хүргүүлнэ. Утас: 9440-0555.

АТГ: Нэгжлэгээр илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларын эх үүсвэрийг шалгаж байна
АТГ: Нэгжлэгээр илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларын эх үүсвэрийг шалгаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.