Хөрөнгийн биржийн нүүрсний анхны арилжааны нийлүүлэлт амжилттай хийгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрөнгийн биржийн нүүрсний анхны арилжааны нийлүүлэлт амжилттай хийгдлээ

/2023.01.20/: Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 362 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахим арилжаагаар арилжих шийдвэр гарч, тус тогтоолын хүрээнд Монголын хөрөнгийн бирж нь 2023 оны нэгдүгээр сарын 12-ны 11:00 цагаас туршилтын цахим арилжааг зохион байгуулсан билээ.

Тус арилжаанд БНХАУ, Сингапур, БНХАУ-ын ЗЗОБ Хонг Конгод байрлах худалдан авагчид оролцсон бөгөөд "Энержи Ресурс" ХХК-ийн нийт 2 багц буюу 12,800 тн нүүрсийг FCA Gashuunsukhait Terminal нөхцөлөөр амжилттай арилжсан.

Монголын Хөрөнгийн Биржийн энэхүү туршилтын арилжаагаар арилжигдсан нүүрсний тээвэрлэлт 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс нэгдүгээр сарын 19-ний өдрүүдэд хийгдэж, Гашуунсухайт Терминалаас экспортод гарснаар биржээр дамжуулан арилжигдсан анхны арилжааны дараах нийлүүлэлт амжилттай хийгдлээ.

Эх сурвалж: МХБ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
 
Оюутолгойн ногдол ашгийн тухай Ерөнхий сайдын асуулт хөтөлсөн шинжтэй байв
Оюутолгойн ногдол ашгийн тухай Ерөнхий сайдын асуулт хөтөлсөн шинжтэй байв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.