“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн нэг сар үргэлжилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн нэг сар үргэлжилнэ

/2023.01.20/: Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Амар байна уу 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг санаачилсан.

Тус үзэсгэлэн худалдааг “Шинэ 100 айл” худалдааны төвд нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл буюу нэг сарын хугацаатай зохион байгуулах юм.

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг. Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн үйлдвэр эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд оролцоно. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалт авах, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгож буй. Тэгэхээр энэ бол зөвхөн худалдах, авахаас илүү үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглэсэн арга хэмжээ юм” хэмээв.

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд 1000 аж ахуйн нэгж, байгууллагын 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр хүргэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож буй. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр Монголын томоохон татвар төлөгч, ажил олгогч 50 аж ахуйн нэгж жижиг, дунд бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах, түүхий эд, нөөц бэлтгэх чиглэлд дэмжих, хөрөнгө оруулах боломж олгох арга хэмжээг зохион байгуулах юм.

Эх сурвалж: НЗДТГ

Хятадын тэрбумтан хөрөнгийнхөө 90 гаруй хувийг алджээ
Хятадын тэрбумтан хөрөнгийнхөө 90 гаруй хувийг алджээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.