Токио-2021: Н.Алтанцэцэг медалийн төлөөх тэмцээнд ялагдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токио-2021: Н.Алтанцэцэг медалийн төлөөх тэмцээнд ялагдлаа

Н.Алтанцэцэг дагаж барилдана

/2021.08.29/: Паралимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д барилдсан ОУХМ Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэж, шагналт тавдугаар байр эзэллээ.

Азийн пара наадмын хүрэл медальт тэрбээр медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Бразилын Мег Эммерихтэй өрсөлдсөн.

Манай бөх өмнө нь түүнтэй гурав таарч, гурвууланд нь ялагдаж байв. Энэ удаа барилдаан эхлээд минут орчим өнгөрч байхад өрсөлдөгчийнхөө хөмрөх мэхэнд цэвэр буучихав. Ингэснээр манай гурван жүдочийн хоёр нь 7-р байр, нэг нь 5-р байрт шалгарсан амжилтаар паралимпын наадмыг өндөрлүүлэв.

Маргааш манай найдваруудын нэг Э.Содномпилжээ паралимпын наадамд бяр чадлаа сорих болно.

Эх сурвалж: Паралимпын үндэсний хороо

Нийслэлийн газар зохион байгуулалттай холбоотой төлөвлөгөөнд саналаа өгөөрэй
Нийслэлийн газар зохион байгуулалттай холбоотой төлөвлөгөөнд саналаа өгөөрэй
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.