ЭМЧ: Шамбарамын тухай зөвлөмж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Шамбарамын тухай зөвлөмж

Hemorrhoids - Clark Medical Media

/2021.08.29/: Шулуун гэдэсний төгсгөл дэх венийн судас өргөсөхийг шамбарам буюу геморрой гэж нэрлэдэг.

Шамбарамыг байрлалаар нь хоёр хуваах ба шулуун гэдэсний дотор байрлалтай бол дотоод геморрой гэх ба тэмтрэгдэхгүй боловч бие засах үед цус гардаг хошногоны ойролцоох арьсан доор байрлахыг гадаад геморрой гэдэг бөгөөд өвдөлт ихтэй байх юм.

Илрэх шинж тэмдэгүүд:

  • Бие засахад өвдөх, зовиурлах
  • Ариун цэврийн цаас болон баасанд цус ажиглагдах
  • Хошногоны үзүүр хорсох
  • Хошногоны эргэн тойронд хавдах
  • Цус гарах

Гол шалтгаануудад:

  • Нойлд удаан суух
  • Өтгөн хатах
  • Архаг суулгалттай байх
  • Жирэмслэлт
  • Таргалалт
  • Шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох гэх мэт ордог.

Хэрэв шамбарамтай бол юуг хийх ёстой вэ?

  • Их хэмжээний шингэн уух, шингэц сайтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
  • Чийгтэй нойлын цаас ашиглах
  • Өвдсөн тохиолдолд парацетамол уух
  • Өвдөлттэй үед бүлээн усанд суух
  • Ариун цэвэр сайтар сахих
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
  • Каффейн болон согтууруулах ундааг хориглох

Хэрэв шамбарамтай бол юуг хийж болохгүй вэ?

  • Бие зассаны дараа хэт ширүүн арчиж болохгүй
  • Кодейн агуулсан өвчин намдаах эм хэрэглэж болохгүй
  • Цус гарч байгаа үед ибупрофен ууж болохгүй
  • Хэт удаан нойлд сууж болохгүй

Хэрэв бие засах үед цус гарч, гэрээр эмчилгээ хийснээс 7 хоногийн дотор дээрдэхгүй бол мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

Эх сурвалж: emch апп

С.Энхболд аймгуудын эрүүл мэндийн газрын дарга нартай хуралдлаа
С.Энхболд аймгуудын эрүүл мэндийн газрын дарга нартай хуралдлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.