465 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

465 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

/2023.01.18/: Иргэн “Л” нь 2019 оноос хойш Архангай, Булган, Төв аймгийн нутгаас 40 удаагийн үйлдлээр үхэр, адуу зэрэг 465 тооны бод малыг хулгайлж, нядалсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн “Г” нь бусадтай бүлэглэн “Эмээлт” зах, “Дэнжийн 1000” зэрэг худалдааны төвүүдэд мал, махны ченж ажилтай “С”, “Б”, “Х” нарт мал, махаа худалдан борлуулж, иргэдэд 1.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Дээрх хэргийг үргэлжлүүлэн Архангай, Булган, Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Отрын гэрт яаралтай хагалгаа хийж эх хүүхдийн амийг аварчээ
Отрын гэрт яаралтай хагалгаа хийж эх хүүхдийн амийг аварчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.